Thursday, June 2, 2011

Үйлдвэрчний Эвлэлийн хорооны нэрэмжит 2011 оны Волейболын аварга шалгаруулах тэмцээний дүн

Дээрх тэмцээн нь 1997 оноос хойш уламжлагдан зохион байгуулагдаж байгаа. Тэмцээнд аль болох олон ажилтнуудыг оролцуулах зорилгоор 2 ангиллаар зохион байгуулсан. Эмэгтэй 35, эрэгтэй 40 наснаас дээш насны ахмад ажилтнуудын дундах тэмцээн 5-р сарын 19, 20-ны өдрүүдэд явагдаж эрэгтэй 6, эмэгтэй 6 баг тамирчид оролцлоо. Үүнд:

Эрэгтэй 1-р байр Цахилгаан цехийн баг
2-р байр Захиргааны баг
Эмэгтэй 1-р байр Түлш дамжуулах цехийн баг
2-р байр Захиргааны 2-р баг тус тус шалгарлаа.
Үндсэн багуудын эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн тамирчидыг тоглолт 5-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж:

Эрэгтэй 1-р байр Цахилгаан цех
2-р байр Механик цех
3-р байр Захиргаа

Эмэгтэй 1-р байр Түлш дамжуулах цех
2-р байр Хими цех
3-р байр Захиргааны баг

Нийлбэр дүнгээр: 1-р байранд Ч.Анхаа даргатай Түлш дамжуулах цехийн хамт олон шалгарч цомын эзэн болсон юм. 2-р байранд захиргаа, 3-р байранд П.Мөнхбаяр даргатай Цахилгаан цехийн баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Хувь хүмүүсийн ур чадвар, авхаалж самбаа, авъяас билгийг нь үнэлэн:

Шилдэг тэгш тоглогчоор:
А.Очгэрэл Механик цех
Д.Пагамсүрэн Хими лабораторийн лаборант

Шилдэг холбогчоор:

Ч.Дорждэрэм Захиргаа жижүүрийн инженер
Ё.Наранчимэг Хими цех аппаратчин

Шилдэг довтлогчоор:
Б.Энхбаатар Цахилгаан цехийн монтёр
П.Мөнхцэцэг ТДЦех дамжлагын машинч нар шалгарлаа.

МЭДЭЭЛЭЛ

 Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа: Дунд даралтын хэсэгт 2 зуух, 2 машин, Өндөр даралтын хэсэгт 2 зуух, 2 машины горимоор ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

 Эрчим хүчний цахилгаан, дулаан, борлуулалтын үнэ тариф нэмэгдсэнтэй холбогдуулан компаний 2011 оны бизнес төлөвлөгөөнд тодотгол хийж Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Тариф нэмэгдэж, төлөвлөгөөнд тодотгол хийснээр борлуулалтын орлого 5,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төлөвлөгөөт алдагдал 1,3 тэрбум төгрөгөөр буурахаар батлагдлаа.

 5-р сарын 26,27-ны Түлш дамжуулах цехийн ашиглалтын ажилчдад богино хугацааны мэдлэг сэргээх сургалт явагдаж нийт 80 хүн хамрагдлаа.

 Мэргэжлийн шалгалтын комисс ажиллаж 3 хүнийг албан тушаалд нь жинхлүүлж, 1 хүний зэргийг ахиулсан байна. ШУТИС-ЭХИС-ийн 162 оюутныг үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр хүлээн авлаа.

Багш шавийн гэрээний дагуу шинэ ажилтныг дагалдуулан сургаж, гэрээний үүргээ биелүүлсэн 4 ажилтанд тус бүр 30000 төгрөгийн урамшуулал олгов.

Япон улсын Токио хотод туршлага судлах, шинэ техник технологитой танилцах сургалтанд Цахилгаан цехийн дарга П.Мөнхбаяр, Өндөр даралтын турбин цехийн дарга Г.Амартүвшин нар оролцохоор явлаа.

 Монголын бүтээмжийн төвөөс зохион байгуулсан “Бүтээмж-инноваци-өрсөлдөх чадвар” сэдэвт семинарт Үйлдвэрлэлийн албаны тооцооны инженер Д.Баярмагнай, Хүний нөөцийн хэлтсийн бүтээмжийн мэргэжилтэн Л.Оюун нар хамрагдлаа. Сургалтыг Монголын бүтээмжийн төвийн урилгаар хүрэлцэн ирсэн Дэлхийн Бүтээмжийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн ноён Ма Лок Бин Абдуллах удирдан явуулсан юм. Сургалтанд Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын бүтээмжийн мэргэжилтнүүд болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөц, бүтээмж хариуцсан ажилтнууд оролцож мэдлэг, туршлагаа хуваалцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

 Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас тус станцын нийгмийн даалтгалтай холбоотой 2009, 2010 оны баримтанд шалгалт хийж, сайн дүнтэй шалгагдлаа.

 Техник агуулах, аж ахуйн агуулах, шинэчлэлийн зуухнуудын сэлбэг материалын тооллого хийгдэж байна.

 Станцын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилтийн байдалд 18 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллан үзлэг хийж, үзлэгийн мөрөөр тодорхой үүрэг даалгаваруудыг өгч, цаашид авах арга хэмжээний дагуу төлөвлөгөө гаргалаа.

Thursday, May 26, 2011

Цасны баярын






“Монголын эрчим хүч–2011: Бодлого-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалт

Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил эрчимжиж, эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж буй өнөө үед манай орны эрчим хүчний салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад төрийн бодлого зорилтыг танилцуулах нь чухал ач холбогдолтой болоод байна.
Иймд, Монголын Эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий “Монголын эрчим хүч–2011: Бодлого-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг 2011 оны 05 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам төлөвлөн ажиллаж байна.
Уг олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үеэр Монголын төрийн байгууллагын болон ажил хэрэгч хүмүүс, эрчим хүчний салбарын төлөөлөл, үйлдвэр компаниуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн чуулж, Засгийн газрын зүгээс эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулагчдад санал болгож буй төсөл арга хэмжээ, концессын зүйлс болон яамны бодлого, эрх зүйн орчныг танилцуулах юм.
Энэхүү чуулга уулзалт нь Монголын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, бодлого зорилтыг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн зүгээс хэрэгжүүлэх, санхүүжилт шаардлагатай байгаа төсөл, арга хэмжээг сурталчлах, хамтран ажиллах, техник технологийн танилцуулга хийх нөхцлөөр хангагдах боломжийг бүрдүүлж байгаа болно.
Монгол Улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах; эрчим хүчний чиглэлээр бизнес эрхлэх; төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх; техник технологи нэвтрүүлэх; хамтын ажиллагаа хөгжүүлэх болон мэдээлэл авах хүсэл сонирхол бүхий байгууллага, компани, хувь хүмүүсийг уг олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

www.energy.gov.mn



Д.Зоригт

Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд