Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа: Дунд даралтын хэсэгт 2 зуух, 2 машин, Өндөр даралтын хэсэгт 2 зуух, 2 машины горимоор ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Эрчим хүчний цахилгаан, дулаан, борлуулалтын үнэ тариф нэмэгдсэнтэй холбогдуулан компаний 2011 оны бизнес төлөвлөгөөнд тодотгол хийж Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Тариф нэмэгдэж, төлөвлөгөөнд тодотгол хийснээр борлуулалтын орлого 5,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төлөвлөгөөт алдагдал 1,3 тэрбум төгрөгөөр буурахаар батлагдлаа.
5-р сарын 26,27-ны Түлш дамжуулах цехийн ашиглалтын ажилчдад богино хугацааны мэдлэг сэргээх сургалт явагдаж нийт 80 хүн хамрагдлаа.
Мэргэжлийн шалгалтын комисс ажиллаж 3 хүнийг албан тушаалд нь жинхлүүлж, 1 хүний зэргийг ахиулсан байна. ШУТИС-ЭХИС-ийн 162 оюутныг үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр хүлээн авлаа.
Багш шавийн гэрээний дагуу шинэ ажилтныг дагалдуулан сургаж, гэрээний үүргээ биелүүлсэн 4 ажилтанд тус бүр 30000 төгрөгийн урамшуулал олгов.
Япон улсын Токио хотод туршлага судлах, шинэ техник технологитой танилцах сургалтанд Цахилгаан цехийн дарга П.Мөнхбаяр, Өндөр даралтын турбин цехийн дарга Г.Амартүвшин нар оролцохоор явлаа.
Монголын бүтээмжийн төвөөс зохион байгуулсан “Бүтээмж-инноваци-өрсөлдөх чадвар” сэдэвт семинарт Үйлдвэрлэлийн албаны тооцооны инженер Д.Баярмагнай, Хүний нөөцийн хэлтсийн бүтээмжийн мэргэжилтэн Л.Оюун нар хамрагдлаа. Сургалтыг Монголын бүтээмжийн төвийн урилгаар хүрэлцэн ирсэн Дэлхийн Бүтээмжийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн ноён Ма Лок Бин Абдуллах удирдан явуулсан юм. Сургалтанд Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын бүтээмжийн мэргэжилтнүүд болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөц, бүтээмж хариуцсан ажилтнууд оролцож мэдлэг, туршлагаа хуваалцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас тус станцын нийгмийн даалтгалтай холбоотой 2009, 2010 оны баримтанд шалгалт хийж, сайн дүнтэй шалгагдлаа.
Техник агуулах, аж ахуйн агуулах, шинэчлэлийн зуухнуудын сэлбэг материалын тооллого хийгдэж байна.
Станцын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилтийн байдалд 18 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллан үзлэг хийж, үзлэгийн мөрөөр тодорхой үүрэг даалгаваруудыг өгч, цаашид авах арга хэмжээний дагуу төлөвлөгөө гаргалаа.
No comments:
Post a Comment